Буцах

Hard Rock Cafe

Цагийн хуваарь

10:00-01:00

📖

Товч танилцуулга

Hard Rock Cafe франчайз нь дэлхийн 74 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Монгол Улсад анх удаа Наран Групп албан ёсны эрхтэйгээр 2016 онд Hard Rock Cafe Ulaanbaatar-г нээснээр дэлхийн Hard Rock Cafe сүлжээний 176 дахь салбар болон үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Манай хамт олон эх орондоо олон улсын стандарт, чанарын шаардлагыг хангасан эрүүл ахуй, амтат хоол, өвөрмөц интерьер орчин, дэлхийн алдартнуудын дурсгалын үзмэрүүд, олон улсын туршлагатай серверүүдийн үйлчилгээ, мөн албан ёсны мерчендайз бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчдэдээ хүргэн ажиллаж байна. Түүнчлэн манай “Rock Shop” мерчендайз дэлгүүр нь зөвхөн Hard Rock Cafe Ulaanbaatar салбараас худалдан авах боломжтой Монгол үндэсний хэв маягийг шингээсэн хувцас, малгай, пин, ороолт, шилэн эдлэл зэрэг онцгой бүтээгдэхүүнүүдийг санал болгодог. Энэ нь дэлхийн бусад Hard Rock Cafe салбаруудын адил цуглуулгын онцлог бүтээгдэхүүнтэй байдаг тул дэлхий даяарх “collector” буюу цуглуулагчдыг Монгол Улсыг зорин ирэх шалтгаан болдог. Hard Rock Cafe Ulaanbaatar-г нээн байгуулснаар Монгол Улсыг зорих жуулчдын заавал үйлчлүүлэх газруудын нэгийг бий болгож, аялал жуулчлалын салбарын хөгжилд өнөөг хүртэл үнэтэй хувь нэмэр оруулсаар байна.

📞

Холбоо барих

🌐

Холбоосууд