Утсанд ойртуулахад л нэрийн хуудас тань нээгдэнэ
Таны зурагтай NFC картыг хэн нэгний утсанд хүргэхэд утас, имэйл, сошиал хаяг, байршил тань шууд нээгдэнэ.
- Нэг хүргэлтээр хуваалцана
- Хүлээн авагч апп суулгахгүй
- Мэдээллээ хүссэн үедээ засна
- Утсандаа нэг товчоор хадгална
Нэг карт — бүх мэдээлэл тань нэг дор
Цаасан нэрийн хуудас шиг дуусахгүй, мэдээлэл өөрчлөгдөхөд дахин хэвлэхгүй.
- Таны зурагтай, өөрийн загвартай хэвлэсэн NFC карт
- 1 жилийн дижитал нэрийн хуудас
- Залгах, имэйл, сошиал, байршил — нэг дор
- Утсандаа нэг товчоор хадгална (vCard)
- Мэдээллээ хүссэн үедээ засна — карт солихгүй
3 алхамд NFC нэрийн хуудастай болно
Бүртгүүлээд зураг, утас, сошиал хаяг, байршлаа оруулна
Таны зурагтай нэрийн хуудсыг NFC карт дээр хэвлэж, чипэнд холбоосыг бичнэ
Хүний утсанд хүргэхэд таны нэрийн хуудас шууд нээгдэнэ
Ямар утас уншдаг вэ?
Орчин үеийн ухаалаг утасны ихэнх нь NFC-тэй.
iPhone XS, XR ба түүнээс хойшхи загвар апп, тохиргоогүйгээр шууд уншина.
NFC-тэй Android утас — тохиргоонд NFC асаалттай бол шууд уншина.
Нэрийн хуудас бүр QR код, холбоостой — QR уншуулж эсвэл холбоосоо илгээнэ.
QR Menu аппаар нэрийн хуудсаа NFC картад бичиж, хүссэн үедээ дахин бичнэ. NTAG213, NTAG215, NTAG216 чиптэй карт, наалт тохирно. MIFARE Classic болон 125 kHz карт тохирохгүй.